Галт уулаас агаарт дэгдэж буй үнсэн үүл Шотланд, Английн агаарын тээвэрт ч саад учруулж болзошгүй байгаа гэнэ. Утаа цаашид Гласгов, Эдинбург, Ньюкастль, Барра, Прествик, болон Дурхэмийг бүрхэх төлөвтэй байна. Германы цаг уурын судалгааны төв тус улсын хойд зүгийн хотууд болох Бремен, Гамбург зэрэг хотын агаар мандал дахь үнсэн үүлний хэмжээ нэмэгдсээр байгаа учир өчигдрөөс эхлэн агаарын замыг түр хаах болсноо мэдэгджээ.
Их Британид онцгой байдлын зөвлөл хуралдаж, одоогийн нөхцөл байдлаа хэлэлцэж буй ажээ. Тус улсын иргэний агаарын тээврийн удирдах газар агаарын зам дахь үнсэн үүлний нягтралыг өндөр, дунд зэрэг, бага зэрэг хэмээн ангилж, нислэгт саад учруулж болзошгүй замд нислэгийг хориглох ажээ. Одоогоор үнсний нягтрал маш бага ангилалд багтаж буй агаарын замд нислэг хийхийг зөвшөөрч байгаа гэнэ.