IELTS шалгалт: ойлголт, зөвлөгөө, хуваарь, элсэлт
IELTS (International English Language Testing System) гэдэг нь англи хэлний чадварын шалгалтуудын нэг бөгөөд дотроо GENERAL IELTS болон ACADEMIC IELTS гэсэн 2 төрлөөр авагддаг бөгөөд гадаадад суралцах болон ажиллаж амьдрах хүсэлтэй тухайн улсын иргэншилгүй англи хэлний дундаж ба түүнээс дээш төвшний хүмүүст хамааралтай шалгалт юм.
IELTS нь Англи, Шинэ Зеланд, Австрали Канад, Европын 135 гаруй орны мянга гаруй их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд англи хэлний Олон улсыг шалгалт гэж хэлж болно. Австралид суралцахыг хүсэгчид заавал энэ шалгалтыг өгч, зохих оноог авсан байх шаардлагатай ба оюутны визийг IELTS-ийн оноогүйгээр авах ямар ч бололцоо байдаггүй. Наад зах нь жил бүр зохион байгуулагддаг Монгол Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр гэхэд л IELTS 5.0 оноог доод шалгуур үзүүлэлт болгон авч үздэг.
IELTS-ийн шалгалт нь 9 хүртэлх оноогоор дүгнэгдэн, унаган англи хэлтэй хүнтэй тулж ярилцан British English талыг баримтлан авагддагаараа iBT TOEFL-ийн шалгалтаас ялгаатай юм.
ТАНД ЮУГ ЗӨВЛӨХ ВЭ?
Сонсгол
* Асуултуудад хариулах заавруудийг сайн анхааралтай унш. Урьд нь хийж байсан дасгалуудтай чинь адил байх албагүй.
* Ярьж буй хүний юу хэлэх гэж буйг урьдчилан тааварлахыг оролд. Үүний тулд анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэх нь эх хэл дээр амархан ч, англи хэл дээр хэцүү нь мэдээж.
* Нэгэнт л өндөр оноо авах гэж энэ тестийг өгч байгаа учраас аль ч хэсгийг орхигдуулж болохгуй. Өөрт амархан гэсэн хэсгүүдэд санамсаргүй, тоомжиргүй алдаанууд гаргахаас сэргийл.
* Жижиг алдаанууд нийлээд оноонд чинь сөргөөр нөлөөлох учраас үг үсгийн алдаа зэргээ сайтар хяна.
* Хэрвээ сонч буй сэдэв чинь хэцүү ойлгомжгүй эсвэл ярьж буй хун нь хэт түргэн яриад байвал сандрах хэрэггүй. Тайван анхааралтай сонс.
* Сонсонгоо, уншиж бичиж сурах нь хэцүү ч маш хэрэгтэй тактик. Тиймээс сургуулилт хий.
* Хариулаагуй асуулт үлдээж болохгуй. Таагаад ч хамаагуй хариул.
Уншилт
* Хариулж чадахгүй байгаа асуултийг орхи. Нэг асуултан дээр хэт удаан цаг зарах нь тун осолтой. Сүүлд нь илүү цаг гарвал тиймэрхүү асуултуудыг дахиж харж болно.
* Уншиж буй текстэд чинь огт мэдэхгуй сэдэвийн тухай гарвал сандрах хэрэггүй. Асуултын чинь хариу текст-ээс чинь олдохоор зохиогдсон байдаг бөгөөд ямар нэгэн тусгай мэргэжлийн мэдлэг шаардагдахгүйгээр ойлгогдох ёстой. (Тиймээс ойлгохгүй байвал хэлэндээ илүү сайн анхаарах хэрэгтэй байх нь ээ?)
* Шалгалтийн өмнө чадлынхаа хирээр их унш (сонин, сэтгүүл etc.). Зөвхөн нэг сэдвээр уншиж өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Өргөн сэдэвээр унших тусмаа сайн.
* Тухайн уншиж буй текст-ийн чинь paragraph-ууд яж хоорондоо уялдаж байгааг хар. Учир нь Параграфтай холбоотой асуултууд их ирдэг.
* Ямарваа догол мөрийн эхний өгүүлбэрээс юуний тухай өгүүлэхийг нь уридчилан тааварлахийг хичээ. Үргэлжүүлж уншихад амар байх болно.
* Уншсан параграф болгондоо өөрөө гарчих өгөхийг хичээ. Гарчиг өгөх асуултууд түгээмэл байдаг.
* Мэдэхгуй үгэн дээрээ цаг алдах хэрэггүй.
* Тоомжиргуй байдлаасаа болж алдсан алдаанууд сүүлд оноог чинь доош татна. Хэрвээ хариулт нь текст дотор чинь байвал яг тэр хэвээр нь бич.
* Үг үсгийн алдаагаа хяна.
* Хэрвээ нэг хариулт шаардсан асуулт байвал нэг л хариулт ог. Олныг өглөө гээд илүү оноо авахгүй.
* Олон тоо/ Ганц тоон дээрээ анхаараарай.
Бичилт
* Чухал үгнүүдийг тодруул, тэмдэглэ
* Параграфуудаа маш тод томруунаар ялгаж харуул
* Нэг санааг олон талаас нь бичээд нэмэргүй.
* Сэдэвтэйгээ уялд, хадуурч болохгүй.
* Цагандаа анхаарал хандуул, тэр тусмаа бичилтийн 2р хэсэгт яарах хэрэггүй. Учир нь энэ хэсэг нь илүү урт бас өндөр оноотой.
* Параграфуудаа энгийинээр ялган харуул, нэг параграфд нэг л санаа гарга.
* Өөрийн гараар бичихэд 150 орчим үг ямархуу хэмжээтэй харагдахийг багцаалж сур. Үг тоолох цаг гарахгүй байж мэднэ.
* Бичсэнээ дахин уншиж, засах цаг гаргаж сурах хэрэгтэй.
* Урьдчилан бэлдсэн загвар хариултуудыг цээжилж цаг алдах хэрэггуй, учир тэдгээр нь ирсэн сэдэвтэй чинь таарахгүй байх магадлал өндөр бөгөөд цаашлаад олон алдаа гаргахад хүргэнэ. Зүгээр өөрийн толгойгоороо сэтгээд бич.
Яриа
* Ярианы хэсэг нь зөвхөн дүрмийн дагуу ярихаас гадна, ер нь хүнтэй хир харилцаж чаддагийг чинь шалгана гэдэгийг анхаар.
* Урьдчилан бэлдэж цээжилсэн хариулт өгөхөөс зайлсхий. Учир нь шалгалт авч буй хүн нь иймэрхүү у хариултуудыг олж илрүүлж чаддаг байхаар сургагдсан байдаг учир асуултаа дор нь өөрчилөх болно.
* Хариултаа аль болох баяжуулахыг хичээ бод.
* Шалгалт авч байгаа хүнээсээ илүү их ярихыг хичээ. (Наад захын шаардлага байх шүү!)
* Энэ нь таны мэдлэгийг шалгах шалгалт биш гэдгийг байнга санах хэрэгтэй. Асуулт болгонд ямраар ч хариулж болно, тиймээс өөрийн хувийн үзэл бодлоороо хариулахыг хичээ. Хариулт чинь хангалттай “cүртэй” биш гэж санаа зовох хэрэггүй!
IELTS-ийн Шалгалтанд ирэхдээ анхаарах зүйлс:
– Бүрэн бэлтгэлтэй шалгалтанд ирэх
– Шалгалтанд цагаас өмнө ирэх
– Шалгалтанд биенд амар хувцастай ирэх
– Шалгалтаас өмнө хоолоо бүрэн идэх
– Бүх зүйлс гараар бичигддэг учраас гараар маш сайн бичиж сурах
– Бодит хүнтэй ярьж, амьд харилцаа үүсгэж Speaking чадвараа сайжруулах
– IELTS-ийн шалгалтанд бэлдэх ангийг төгссөний дараа сарын дотор багтааж шалгалтаа өгөх
IELTS-ИЙН ШАЛГАЛТ АВАХ ХУВААРЬ:
12-р сар: Шалгалт авах өдөр: 2014.12.13
1-р сар: Шалгалт авах өдөр: 2015.01.10
2-р сар: Шалгалт авах өдөр: 2015.02.07
3-р сар: Шалгалт авах өдөр: 2015.03.14
4-р сар: Шалгалт авах өдөр: 2015.04.18
5-р сар: Шалгалт авах өдөр: 2015.05.9
6-р сар: Шалгалт авах өдөр: 2015.06.13
7-р сар: Шалгалт авах өдөр: 2015.07.04
8-р сар: Шалгалт авах өдөр: 2015.08.01
9-р сар: Шалгалт авах өдөр: 2015.09.12
10-р сар: Шалгалт авах өдөр: 2015.10.24
11-р сар: Шалгалт авах өдөр: 2015.11.07
12-р сар: Шалгалт авах өдөр: 2015.12.05
СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ
JET SCHOOL OF ENGLISH сургалтын төв нь IELTS-ийн шалгалтанд бэлтгэх ӨДӨР, ОРОЙН ангидаа шинэ элсэлт авч эхэллээ. Тус сургуульд суралцсан төгсөгчдийн 80 гаруй хувь нь өөрсдийн хүссэн оноогоо авч чаддаг юм. IELTS шалгалтын бүртгэл тус сургалтын төвд 2014.12.12-ыг хүртэл үргэлжлэх ба Түвшингээ үнэ төлбөргүй тогтоолгох боломжтой юм байна.
Бүртгүүлэх утас: 327610
Фэйсбүүк хуудсанд нэгдээрэй.
www.facebook.com/jetschool