Нийгэмд тустай ажлын байраар хангажээ

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Нийгэмд тустай ажлын байраар хангажээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.4-т заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга нь холбогдох хуульд заасан үүргийн дагуу шүүхээс албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн иргэдийг ажлын байраар хангаж ажиллуулж байна.

Шүүхээс нийгэмд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн ялтан Г, О, Э, А нарыг энэ сарын 05-09-ний өдрүүдэд дүүргийн тав болон хорин дөрөв дүгээр хороодын хур хог цэвэрлэх ажилд дайчиллаа. Шүүхийн шийдвэрийн дагуу дээрх нэр бүхий ялтанг ажлын 12 цагаар ажиллуулж байгаа юм байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж