Он дамжин олны хэл амны бай болоод байсан Спортын төв ордны А заалны хувь заяа цэгцэрчээ. Тус ордны А заалыг Монголын чөлөөт бөхийн холбооны мэдэлд шилжүүлж, бэлтгэлийн заал болгох шийдвэрийг цуцалж, хуучнаар нь ашиглах болжээ. Албаны хүмүүсийн ярианаас үзэхэд “Төрийн өмчийн хорооноос БТСГ-т албан бичиг ирүүлж, төрийн өмчийн барилга байгууламжид өөр төрлийн хөрөнгө оруулалт хийх ёсгүй” гэжээ.
Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин