Ц.Цолмон: Надад туршлага бий

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Ц.Цолмон: Надад туршлага бий

“Шударга ёс” эвсэл өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын сайд, Эрүүл мэндийн сайд, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг оройтож мэдүүлсэн тул эвслийн хоёр сайдын асуудлыг өнөөдөр Байнгын хороод болон чуулганаар хэлэлцэж байна.

 

Чуулганы хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэхийн өмнө зарим нэр дэвшигчээс товч тайлбар авлаа. “Шударга ёс” эвслээс Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Ц.Цолмонгийн байр суурийг хүргэж байна.

-Та Батлан хамгаалах салбарыг удирдаж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Би дипломатич хүн. Аюулгүй байдал, гадаад бодлогын  байнгын хорооны даргаар ажилласан байсан туршлагатай. Энэ салбарыг бодлогоор зангидаад удирдаж чадна гэж бодож байна. Батлан хамгаалахын салбар миний хувьд шинэ салбар биш.

-Танайд шадар сайдын суудал оногдох ёстой байсан гэж ярьцгаасан. Таны байр суурь?

-Үүнд би санаа зовоогүй. АН-тай байгуулсан гэрээгээр дөрвөн квот гэдгийг яг хатуу заагаагүй. Өөрчилж болно гэсний дагуу л өөрчлөгдсөн болов уу.

-Одоо чуулганы ирц хараахан бүрдээгүй байна. Үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Зарим нэг нэр дэвшигч дээр ярилцах зүйл намын бүлгүүдэд байгаа юм шиг байна. Ер нь бол асуудалгүй батлаад явах байх.


Харин “Шударга ёс” эвслээс Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Г.Шийлэгдамба чуулганы танхимд орохын өмнө дараах тайлбарыг өглөө.

-Таныг эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүн биш гэж шүүмжлэх хүмүүс бий. Энэ салбарыг удирдахад хэр тохиромжтой хүн гэж өөрийгөө үзэж байна вэ?

-Тохиромжтой эсэхийг одоо хэлэлцэнэ. Гишүүд чуулганд энэ талаар үгээ хэлэх байх. Би ч бас чуулганд энэ талаар байр сууриа илэрхийлнэ.

С.ОТГОН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж