Монголын хамгийн анхны эмэгтэй DJ гэдгээр нь электро хөгмийн ертөнц энэ эмэгтэйг маш сайн мэднэ. Мөн мотоспортын анхны эмэгтэй багийн гишүүн гэдгээр нь спорт сонирхдог залуус андахгүй.
DJ Анна буюу Х.Оюунтуяа мотоспорт, бодибилдинг зэрэг спортод өөрийнхөө хүчийг сорих дуртай бүсгүй. Тэрбээр саяхан “Golden gym” фитнес клубээс арванхоёрдугаар сарын 6-нд зохион байгуулсан “Miss&Mister” тэмцээнд оролцон, чансаагаа сорьжээ.
Тус тэмцээнд Анна зургадугаар байр эзэлсэн бөгөөд шилдэг чөлөөт үзүүлбэрийн эзнээр тодорсон байна. Дайчин, эрх чөлөөт, өөрийн гэсэн үзэл бодолтой эмэгтэй уран бүтээлчийн сүүлийн үеийн зургийг хамтдаа сонирхъё.
Э.ТЭКҮ