“Хууртай мөнхөрсөн аялгуу” уралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

“Хууртай мөнхөрсөн аялгуу” уралдаан боллоо

Нийслэлийн соёл урлагийн газар, Налайх дүүргийн засаг даргын тамгын газар болон Налайх дүүргийн соёл урлагийн ордонтой хамтран “Хууртай мөнхөрсөн аялгуу 2014” уралдааныг ес дэх жилдээ зохион байгуулжээ.

Уралдаанд нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Налайх, Бага йхангай , Багануур, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс нийт 30 гаруй уртын  дуучин оролцож, гурван насны ангиллаар хоёр үе шаттайгаар өрсөлджээ.

Наадмын шүүгчээр Соёл урлагийн их сургуулийн уртын дууны багш, Гавьяат жүжигчин Ц.Дэлгэр, Соёл урлагийн их сургуулийн морин хуурын багш, Соёлын тэргүүний ажилтан О.Баттөгс,Налайх дүүргийн Соёл урлагийн ордны дарга, Соёлын тэргүүний ажилтан С.Баасанхүү нар ажиллаж, шилдгүүдийг тодруулав.

 “Хууртай мөнхөрсөн аялгуу 2014” уралдааны шилдгүүд:


Бага насны ангилалд: /10-16/
1-р байр: Б.Мэндсайхан /Налайх дүүрэг /
2-р байр: Х.Нарангарав / Налайх дүүрэг /
3-р байр: Б.Энхзул /Баянзүрх дүүрэг/
Тусгай байр: Т.Үлэмжмаа /Чингэлтэй дүүрэг/

Дунд насны ангилалд: /17-30/
1-р байр: А.Мядаг / Баянзүрх дүүрэг /
2-р байр: Э.Гочоо / Чингэлтэй дүүрэг /
3-р байр: Н.Хулан / Чингэлтэй дүүрэг /
Тусгай байр: С.Цэрэндулам /Бага хангай дүүрэг/

Ахлах насны ангилалд: /31-с дээш/
1-р байр: Ц.Мөнхбаяр
2-р байр: Д.Алтаншагай
3-р байр: В.Нанжидсүрэн
Тусгай байр: Р.Хандсүрэн
Гран-при Ш.Отгонбаяр

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж