УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ч одоогоор хараахан эхлээгүй байна.
Уг хуралдаанаар Засгийн газрын 18 сайдыг томилох тухай асуудлыг эцэслэн хэлэлцэнэ.
Дөнгөж сая УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, чуулганы хуралдаанд оруулахаар боллоо.
Харин яг одоо УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайдад МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг томилуулах тухай саналыг хэлэлцэж байна.
Г.ДАРЬ