МАХН-ын нэр дэвшигчдийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

МАХН-ын нэр дэвшигчдийг хэлэлцэж байна

Яг одоо Төрийн ордонд Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод хуралдаж байна.

Үүгээр МАХН-аас Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн Ц.Цолмон,  Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшсэн Г.Шийлэгдамба нарын асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Өнгөрөгч баасан гаригийн оройд АН, МАН, МҮАН-аас нэр дэвшигчдээ өргөн мэдүүлж, МАХН-ын нэр дэвшигчдийг дөрвөн цагийн турш хүлээсний эцэст байнгын хороод, чуулганаар хэлэлцүүлж эхэлсэн билээ.

МАХН дотроо маргаантайгаас нэр дэвшигчийнхээ нэрсийг цаг тухайд нь өгч амжаагүй бөгөөд хамтад нь хэлэлцэхгүй бол завсарлага авна хэмээн “сүрдүүлж” байсан юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж