Нэг өдөр найман түймэр гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Нэг өдөр найман түймэр гарлаа

Онцгой байдлын ерөнхий газраас орон байрны болон ой хээрийн түймрээс болгоомжлохыг онцгой анхааруулж байна.Учир нь энэ сарын 13-ны 07.00 цагаас 14-ны  07.00 цагийн хооронд нийслэлд гал түймрийн дөрөв, галын зөрчлийн гурав, орон нутагт дөрөв нийт 11 дуудлагатай байжээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хороонд байрладаг “Улаанбаатар цахилгаан түгээх” ХХК-ийн цахилгаан түгээх төвийн агуулахын хашаанд гал гарч их хэмжээний эд зүйл шатсан юм байна.Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо “Гүн мэдрэмж” өрхийн эмнэлгийн манаач Г-ийн гэр шатсан бол , Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 61-ийн гарамын ойролцоо байдаг үхрийн саравч, тахианы байр шатжээ. Дархан-Уул аймгийн Дархан суманд хоёр удаа гал гарч малчин Б, Д нарын гэр дахин хэрэглэх боломжгүй болов. Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Хөвсгөл аймгийн Түнэл суманд гал гарч олон мал шатсан юм байна. Хуурайшилт ихэсч байгаа энэ үед түймэр ихсэх хандлагатай байгаа учир иргэд анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж