AP Photo/Maxim Zmeyev
Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Казахстанд айлчлаад буцах замдаа Москвад буун Внуково-2 нисэх буудалд Оросын ерөнхийлөгчтэй хоёр цагийн уулзалт хийсэнд нь Путин сэтгэл ханамжтай үлдлээ.
"Украинд болж буй хэрэг явдлаар бид санал солилцлоо. Франц ч Орос ч тэнд цус урсгахыг нэн даруй зогсоож Украины нэгдсэн улс төрийн орон зайг сэргээхийн төлөө байна” хэмээн Путин сэтгүүлчдэд дараа нь мэдэгдэв.
Украины зүүн өмнөд хязгаартай бусад хэсэг нь аж ахуйн холбоогоо сэргээх шаардлагатайг бид ярилцсан. Тэд бие биендээ тустай, учир нь Украины эрчим хүчний мэдэгдэхүйц чухал хэсэг нь эхнээсээ зүүн хязгаарын нүүрсэнд тулгуурласан байгаа. Тиймээс аж ахуйн холбоогоо сэргээн тийш нь нүүрс илгээн эрим хүчийг зүүн хязгаар нь авах хэрэгтэй, санхүүгийн байгууллагуудын хэвийн ажиллагааг явуулах ёстой” хэмээн Путин онцлон тэмдэглэв. Энэ бүгдийг нэн яаралтайгаар, хурдан хугацаанд хийх ёстойг Путин хэлжээ.
Путин Олланд хоёр хоёр талын харилцаа, Сирийн асуудал, Ираны цөмийн хөтөлбөрөөр санал солилцсон байв. Олланд Украины хямралыг зохицуулахад боломжтой бүхнийг хийнэ гэж амлажээ.
Путин Олландтай ярилцахдаа нисдэг тэрэг тээвэрлэгч “Мистраль” хөлгийн талаар үг хэлээгүй бөгөөд Франц өөрийн үүргийг гүйцэтгэхэд “ойлгож” харилцана гэв. “Мистралийн” талаар үг дуугараагүй. Гэрээ байгаа. Тэр нь хуулийн баримт гэж Путин сэтгүүлчдэд хэлсэн байв. Болж бүтэхгүй бол төлөгдсөн мөнгийн эргүүлэн төлнө гэдэгт нь найдаж буйгаа тэр сонсгожээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР