Америкийн кино академи Оскарын шагналтныг тодруулах санал асуулгаа өөрчлөхөөр боллоо. Захидал болон санал асуулгын хуудсаар дамжуулан шагналын эздийг тодруулахаа больж, оронд нь цахим шуудангаар академийн гишүүдийн саналыг авах гэнэ.
Ойрын хэдэн өдрүүдэд Кино академийн 6000 орчим гишүүн цахим шуудангийн хаягаа бичиж явуулахыг хүссэн захидал хүлээн авсан байна. Тус академийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр ирэх жилийн шагналын эздийг цахим санал хураалтаар тодруулна.