Энэ бол Хонконг. Тухайлбал дэлхийд алдартай Софибигийн дуудлага худалдааны цагны худалдааны хамгийн том зах зээл. Энэ онд гэхэд 9.6 сая ам.долларын цаг энэ арал дээр худалдаалагдаад байна. Өнгөрсөн онд Хонконгод нийт 14 сая ам,доллараар төрөл бүрийн цаг худалдсан гэнэ.
Цаг худалдан авагчдын хүрээ тогтмол шинэчлэгдэж байдаг хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Аливаа дуудлага худалдаанд оролцогчдын 30 гаруй хувь нь тогтмол шинэ хүмүүс байдаг гэнэ.
Цагнаас гадна Хонконг дарс болон Хятадын гар урлал борлогддог томоохон зах зээл. Орос, Хятад, Сингапур, Катарын цуглуулагчид голдуу эндхийн дуудлага худалдаанд оролцдог.