“Засгийн газрын цом-11” ирэх долоо хоногт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

“Засгийн газрын цом-11” ирэх долоо хоногт эхэлнэ

Монгол Улсад Сангийн яам байгуулагдсаны болон санхүү, эдийн засгийн алба үүсэн хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд тус яамнаас “Засгийн газрын цом-2011” сагсан бөмбөгийн тэмцээнийг ирэх сарын 3-5-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнийг 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохион байгуулж ирсэн бөгөөд Засгийн газрын яамдын ажилтан албан хаагчдын хувьд хүсэн хүлээдэг хамгийн том тэмцээн болж өргөжин тэлжээ. Энэ жилийн тэмцээн Монгол Улсад төрийн яамд үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдахаараа онцлог аж. Тэмцээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, яам агентлагууд гэсэн нийт 14 байгууллагын 300 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж