Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Саха (Якут) улсын Хөдөө аж ахуй, хүнсний бодлогын яамтай хамтран ажиллахаар өнгөрсөн баасан гаригт санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт Монгол Улсаас Бүгд Найрамдах Саха Улсад бод малын түүхий эд, арьс шир, эсгий, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар дурджээ. Мөн үслэг амьтдын болон цаа бугын аж ахуйн салбар дахь туршлага солилцох боломжийг эрэлхийлэх, тус улсаас цаа буга авч, оронд нь сарлаг өгөх боломжийг судлах аж. Үүнээс гадна хоёр улсын хооронд хөдөө аж ахуйн аялал жуулчлалын шинэ чиглэл бий болгох, мэргэжилтэн солилцох зэргээр хамтран ажиллах юм байна.
О.САР