Төрийн ордны "А" танхимд Ардчилсан намын бүлэг хуралдаж дууслаа. Тэд ирэх оны төсвийн тухай хуульд тодотгол хийх талаар ярилцжээ. Мөн бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат Шийдлийн Засгийн газарт Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшиж байгаа тул түүний орыг хэн залгамжлах вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Гэхдээ өнөөдрийн хурлаар энэ талаар хэлэлцээгүй гэнэ. АН-ын бүлгийн дарга М.Батчимэгийн нэр дуулдаж байгаа гэх. АН-ын бүлэг яг ямар асуудлыг хэлэлцсэн, ямар шийдвэрт хүрсэн талаараа мэдээлэл хийсэнгүй.
Б.ХОНГОР