Х.Цагаанбаатар: Би больчихоор залуус хүсэл мөрөөдөл, тэмүүлэлгүй болчихдог юм
Олимпийн наадмын хүрэл мөдальт, жүдо бөхийн Монголын анхны дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар фэйсбүүк хуудастаа тамирчдыг тойрсон хүндрэлтэй асуудлуудын талаар ний нуугүй бичиж, бодлоо илэрхийлжээ.
Элдвийг илүү нуршилгүй нэрт тамирчны олон түмэнд хандаж фэйсбүүк хуудастаа бичсэн бодлын үгсийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Сайн байцгаана уу? Энэ сошиол өртөнцөт байгаа зарим нэг хүмүүст жаахан юм хэлмээр санагдчихлаа. Спорт бол өрсөлдөөн ялж ялагддаг. Гэхдээ ямар ч тамирчин хүн ялахын тулд тэмцдэг юм. Ялагдах гэж хэзээ ч өрсөлддөггүй мэдээж алдаа оноо байгаа л байх Алдаан дээрээ ажиллаад сурцаад дараа дараагын амжилтаа гаргах ёстой. Монгол Улсын хямралтай холбоотойгоор манай ихэнх тамирчид Олимпийн эрхийн оноогоо цуглуулах гээд хувийн зардлаараа ахаасаа эгчээсээ найз нөхдөөсөө гээд л гуйж түүгээд тэмцээнд ирцгээсэн. Миний хувьд сүүлийн Казакстан Узбөкстан Солонгос Япон улсуудад зохион байгуулагдсан тэмцээнүүдэд хувиараа явж байна .Жудо бөхийн холбоо маань маш олон хүний мөн залуу тамирчидын зардалыг энэ жилжингээ гаргасан. Аливаа зүйл хэмжээ хязгаартай шүү дээ. Бид хувийн зардлаараа ирцгээсэн болохоор мэдээж аль болох хямд буудал олж орцгоосон. Жингээ үзүүлэх гэж бас тэмцээний заалруу тус бүрт нь 1 цаг зарцуулж цүнхээ чирээд мөтрогоор явж байна. Энэ нь мэдээж тамирчин хүнд сэтгэл санаа болон биөийн ядралт өгчил байгаа байх хэрвээ бид хангалттай мөнгөтөй бол бусад орны тамирчид шиг албан ёсны буудалд нь буугаад автобус унаагаар явах л байсан Албан ёсны буудалд буугаагүй гэж бид их шүүмжилүүлсэн тэмцээнд оролцуулахгүй гэсэн боловч, Багш нар маань гуйсаар байгаад тэмцээнд орох эрхээ авч тамирчид маань тэмцээндээ оролцож байна. Ганц энэ тэмцээн биш шүү олон тэмцээнд Амжилт гаргах гээд хувиараа тэмцээн уралдаанд оролцоод явдаг тамирчид зөндөө л байгаа 2014 оны Азийн наадамд оролцсон зарим төрлийн тамирчид хувиараа явцгаасан зарим тамирчид нь байр хоолны мөнгөө өөрсдөөсөө гаргасан ССАЖЯ төсвийн тодотголоор мөнгө орж ирэхээр буцааж олгоно гэсэн боловч өдийг болтол байхгүй. Одоо тэр яам нь татан буугдсан яах юм бүү мэд бодит байдал ийм л байна. Яагаад төсөв нь хүрээгүйг мэдэхгүй юм. Энэ нь долларын өсөлттөй холбоотой байлгүй дээ.
Бүх орны тамирчид тэмцээн дуусаад 3 н хоногын хамтарсан бэлтгэл хийнэ. Энэ нь их өгөөжтөй өрсөлдөгч тамирчидтайгаа бэлтгэл дээр барилдаж үзэх боломж олддог юм. Манай зарим тамирчид оролцоно гэхдээ бас хувиараа Тамирчидаа ялагдахаар битгий муулж бай, сэтгэл санааны дарамт их ирдэг юм. Мэдээж алдаагаа багш дасгалжуулагч нартайгаа ярилцаж түүн дээрээ дүгнэлт хийж ажиллаж л байгаа Амжилтын төлөө тэмүүлж л яваа хүмүүс шүү дээ. Намайг одоо боль гэсэн хүмүүс их байх шиг байна лээ. Би больчихоор залуучууд хүсэл мөрөөдөлгүй тэмүүлэлгүй болчихдог юм Гэхдээ хэзээ нэгэн цагт болих л байх тэр нь одоо биш. Хэн ялж байгаа нь хэн Дэлхийд өрсөлдөж байгаа нь тэмцээнд оролцдог спортын хууль байна шүү. Зайгаа тавиж өг гэдэг буруу ойлголттой. Тэр орон зайг өөрөө эзэллэж чадахгүй бол Дэлхийд өрсөлдөхгүй шүү дээ. Тэгээд ч би 60 кг 66 кг гээд барилдаж байсан жингүүдээ залуучууддаа суллаад өгчихсөн байгаа биз дээ. За та бүхэндээ үзэл бодлоо илэрхийллээ. Буруу зөрүү ярьсан бол холбогдох хүмүүс нь уучиллаарай. Шүүгчид уурласан уур гараад гоё болчихлоо” гэж Х.Цагаанбаатар бичжээ.
Эх сурвалж: www.horom.mn