Ж.Нурлан дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Ж.Нурлан дэлхийн аварга боллоо

Энэтхэгийн Мумбай хотод эхэлсэн бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Уг тэмцээнд манай улсаас найман тамирчин оролцож байгаа бөгөөд эхнээсээ медалийн тавцанд зогсч эхлэв. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 85 кг-ын жингийн мастер 40-49 насны ангилалд Ж.Нурлан алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

Дэлхийн аварга Ж.Нурланы хувьд 1991 оноос уг спортоор хичээллэж байгаа бөгөөд 23 жилийн дараа энэхүү алдрыг хүртлээ. Тэрээр 2004, 2005, 2006, 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээний үнэмлэхүй аварга “Монголын мистер”, Азийн аваргын хошой хүрэл медаль хүртэж байсан юм. Үүнээс гадна эрэгтэй фитнесс ангилалд Б.Хүсэлтүвшин мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Тэрээр энэ оны УАШТ-ээс алтан медаль хүртсэн шилдэг тамирчин бөгөөд багш нь шинэ дэлхийн аварга Ж.Нурлан юм байна. Монголын тамирчдаас өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас фитнесс модель ангилалд Б.Оюунгэрэл хүрэл медаль хүртэж байв. Тэмцээн нөгөөдөр өндөрлөнө.

Б.ЭНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж