Монголын кино урлаг нэгэн шинэ бүтээлээр урын сангаа нэмлээ. Өнгөрсөн долоо хоногт нэгэн шинэ залуу уран бүтээлчдийн тоглосон “Код” дэлгэцийн бүтээл нээлтээ хийлээ. Уг киноны ерөнхий найруулагчаар Л.Ариунболд, жүжигчин М.Наранмөнх ажилласан бол гол дүрд залуу жүжигчин Б.Барслхагва, Б.Ариунцэцэг, Б.Мишээл, “X-түц” продакшны жүжигчин А.Туяа “Fantastic” продакшны жүжигчин Ж.Алтаншагай, Ө.Мөнх-Эрдэнэ нар тоглолоо.
Нээлтийн үеэр залуу жүжигчин Б.Мишээлээс сэтгэгдлийг нь сонслоо.
-Та дэлгэгцийн олон киноны гол дүрийг бүтээлээ. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Мэдээж сэтгэгдэл тун өндөр байна. Миний тоглосон кинонуудаас энэ удаагийн дэлгэцийн бүтээлийн гол онцлог нь хэтрүүлэгтэй инээдмийн кино гэдгээрээ бусдаас ялгарч байгаа.
-Кинонд тоглох саналууд хэр ирж байна вэ?
-Одоогийн байдлаар санал авахгүй байгаа.
-Яагаад?
-Сургуулиа төгсөх гэж байгаа учраас зав тун тааруу байгаа. Сургуулиа төгссөний дараа дахиж дүр авах бодолтой байна.
-Хэд хэдэн инээдмийн киноны эмэгтэй гол дүрийг бүтээлээ. Ер нь цаашдаа ямар жанрын бүтээлд, ямар дүрийг бүтээхийг хүсч байна?
-Тийм шүү. Ер нь аливаа киноны эсрэг дүр маш чухал үүрэгтэй, чадвар ч чамгүй шаарддаг учраас киноны эсрэг дүр бүтээх хүсэлтэй байна.
Э.ТЭКҮ