Монгол, Оросын ЗГ хоорондын дарга нар уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Монгол, Оросын ЗГ хоорондын дарга нар уулзлаа

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын үндэсний хэсгийн дарга нарын уулзалт энэ сарын 23-24 ны хооронд Москва хотноо боллоо. Уулзалтыг Монголын талаас Тэргүүн шадар сайд, Монгол Оросын Засгийн газрын комиссын дарга Н.Алтанхуяг тэргүүлж, Зам тээврийн дэд сайд А.Гансүх, Хөрш орнуудын мэргэжилтэн Т.Баттүшиг болон албаны хүмүүс дагалдсан бол Оросын талаас тус улсын Тээврийн сайд, Оросын талын дарга И.Е.Левитин тэргүүлж бусад салбарын албаны хүмүүс оролцжээ. Энэ удаагийн хуралдаанаар Засгийн газар хоорондын комиссын өмнөх хурлын шийдвэрийн хэрэгжилтийн явцыг дүгнэн ярилцсаны зэрэгцээ, хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, Монголын талаас  ОХУ-д мах экпортлох зэрэг асуудлуудыг хөндөн ярилцаж байгаагаараа онцлог болсон төдийгүй нэлээд нааштай үр дүн гарсан байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ОХУ-д айлчлахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах үе шат болсон байна. Дашрамд сануулахад Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр эх орондоо ирнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж