Д.Дорлигжав: З.Энхболд санал тавьсан

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав: З.Энхболд санал тавьсан

Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаатай холбоотойгоор прокуроруудтай уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж байна. Тэрээр "Ерөнхий прокуророор ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажилдаа сэтгэл хангалуун байна. Ардчилсан намын дарга З.Энхболд хуулийн байгууллагын салбарт ирж ажиллах санал анх тавьсан. Тэрээр нилээдгүй хуулийг цэгцлэх шаардлагатай, гарах гэж байгаа хуулиуд юу болохыг мэдэхгүй байгаа тул намайг цэгцэлж өгөхийг хүссэн. Би ч энэ саналыг хүлээж авсан. Сүүлийн жилүүдэд гарсан шинэчлэлийн гэх тодотголтой хуулиуд үнэндээ бэрхшээлтэй байна. Бид амьдрал дээр зохицуулж ажиллах гэж үйлээ үзэж байгааг нуухгүй. Заримыг нь журмаар, заримыг нь амаар зохицуулах гэж оролдож байна. Энэ бүх зөрчлийг хараад цаашаа хэзээ, хэрхэн засч залруулах нь мэдэгдэхгүй байгаа энэ үед энд ирж ажиллаач гэж УИХ-ын дарга хэлэхэд би татгалзаж чадалгүй Хууль зүйн сайдаар ажиллахыг зөвшөөрсөн. Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд хэнийг томилох гэдгийг би мэдэхгүй байна. Прокурорын байгуулагад өөрчлөлт шинэлчлэлт хийх зорилгоор зургаан жилийн хугацаатай есөн бүлэг 49 зүйлтэй хөтөлбөрийг дэвшүүлж, хэрэгжүүлж байна. Одоогоор энэхүү хөтөлбөрийн биелэлт 67 хувьтай байгаа юм" гэж тэрээр мэдэгдлээ.

Хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад тэрээр хариулт өгөхөөс татгалзсан юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж