Эмч, багш нар ажил хаях бололтой

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Эмч, багш нар ажил хаях бололтой

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ны багш, эмнэлгийнажиляид даваа гаригт жагсана. Учир нь  эмнэлгийн ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг салбар яамдад хүргүүлсэн боловч өнөөг хүртэл  хариу өгөхгүй байгаагаас болж байгаа гэнэ. Уг нь өнгөрсөн баасан гаригт Засгийн газар хуралдан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар хэлэлцээрийн ширээнд сууж, үүнийг ойрын хугацаанд шийдэж өгөхийг НХХЯ-нд өгсөн аж. Гэвч асуудал тодорхой шийдэлд хүрээгүйгээс ийнхүү шаардлагынхаа хариуг авахаар нийтээр жагсахаар болжээ.  Жагсаалд оролцох багш, эмч нар ажил хаях бололтой.

Д. Гэрэлчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж