
-Танай намын зүгээс Шинэ Засгийн газрын гишүүдээ дан дээлтэй байлгах уу?
-Энэ асуудлыг намын бүлгүүд дотроо ярилцаж байгаа. Өчигдөр Засгийн газрын бүтцийг батлачихлаа. Өнөөдөр хуулийн эцсийн хугацаа учраас Сайд нарын нэрсийг өнөөдөртөө багтаад өргөн барьчихна байх. Манай намын зүгээс дөрвөн яамны сайд УИХ дотроосоо гэж тооцоолсон. Намууд ажлын хэсэг дээр ерөнхий тохиролцоо ойлголцолд хүрсэн. Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь УИХ-аас томилох чиглэл өгсөн байгаа.
-АН дотроо дараагийн сайд нарын асуудлаар санал зөрөлдөж байгаа гэж дуулдсан?
Маргаантай зүйлүүд мэдээж байлгүй яахав. Гэхдээ өнөөдөр хуулийн эцсийн хугацаа учраас тодорхой шийдэлд хүрээд явна.
-Яамгүй сайдын асуудал нилээдгүй шүүмжлэл дагуулж байна?
-Яамгүй сайдын асуудалд миний зүгээс ч гэсэн нааштай хандаагүй. Гэхдээ ажил нь эхлээгүй байгаа Засгийн газрыг шүүмжлээд яахав. Ямар ч байсан ажиллах боломжийг нь тэдэнд олгох хэрэгтэй. Авууштай тал ч бий. Эрүүл мэндийн яаманд спортыг нэгтгэж оруулж ирсэн нь бодлогын хувьд зөв болсон. Мөн бусад нэгтгэсэн яамдыг харахад цаг үеэ олсон шийдвэр юм. Энэ Засгийн газрын бүтцийг цааш нь явуулаад үзэх хэрэгтэй.
Эх сурвалж: Medee.mn