Орхон аймгийн засаг дарга Г.Зоригт ажлаа өгнө

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Орхон аймгийн засаг дарга Г.Зоригт ажлаа өгнө

Орхон аймгийн засаг дарга Г.Зоригт ажлаа өгнө

Орхон аймгийн засаг дарга Г.Зоригт ажлаа өгөхөөр болсон гэнэ. Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар ИТХ-ын XX-рхуралдааны үеэр өөрийн намын бүлгийн хурал дээр ажлаа өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр ажлаа өгөх хүсэлтэй байна гэдгээ удаа дараа намын нөхөддөө хэлж байсан ч ерөнхий сайд асан Н.Алтанхуяг миний бүрэн эрхийн хугацаанд ажлаа өгч болохгүй гэж хэлж байсан гэдэг.

Одоо Н.Алтанхуяг сайд огцорсон учраас ажлаа өгөхөөр болсон байж магадгүй юм. Энэ сарын 25-нд болох ИТХ-ын хуралдаан дээр өргөдөлөө өгөхөөр болсон гэнэ. Ийнхүү 2 жилийн хугацаанд өөрийн багаа бүрдүүлэн багагүй бүтээн байгуулалтын ажлыг хийж амжуулсан засаг дарга Г.Зоригт ажлаа өгөх болсон сургаар Ардчилсан нам дотор энэ суудлын төлөөх тэмцэл эхэлж байгаа бололтой.

Г.Зоригт даргын хувьд дотооддоо ихээхэн зөрчилтэй АН-ын фракцуудыг тэнцвэржүүлж аль нэг талд нь тал алдахгүй ажиллаж байсан гол хүн юм. Фракцийн уг гарлын хувьд Шонхор фракцийн хүн бөгөөд дараагийн засаг дарга мөн Шонхор фракциас тодрох магадлал өндөр байгаа юм байна. Эрдэнэтчүүдийн хувьд орон нутагтаа ихийг хийж бүтээх хүсэл зорилготой залуу хүнийг хүсэж байгаа нь дамжиггүй юм.

Эх сурвалж: erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж