Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав Хуул зүйн сайдад нэр дэвшсэнтэй холбоотойгоор түүнийг орыг хэн залгамжлах вэ гэдэг асуудал хуулийн салбарт өрнөж байна. Өөрөөр хэлбэл, хуулийнхан дотор УЕП-ын суудлын төлөөх марофон хэдийнэ эхэлсэн гэж хэлж болно.
Д.Дорлигжавыг суудлыг сонирхол хуулийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дунд багагүй байгаа гэх. Тийм ч учраас УЕП-ын суудал хэн очих вэ гэсэн янз бүрийн таамаглал өрнөж байна. Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаярын нэр хамгийн ойрхон сонсогдож байгаа гэх. Гэхдээ түүний нас энэ албанд тохирохгүй байгаа талаарх мэдээлэл байна. “Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор гучин таван нас хүрсэн, хуульчийн мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно” гэж заасан байдаг аж. Мөн Нийслэлийн прокуорор Б.Бат-Оршихын нэр сонсогдож байна. Д.Дорлигжав болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар түүнийг балиашиглаж байгаа аж. Мөн АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, орлогч прокурор Г.Эрдэнэбат нарын нэрс дуулдаж эхэлжээ. Тэгвэл Зам тээврийн сайд асан А.Гансүх ч бас энэ суудалд санаархаж байгаа гэх албан бус мэдээлэл бий. Ямар ч байсан Д.Дорлигжавын нэр Хууль зүйн сайдад дэвшихтэй зэрэгцээд түүний суудалд залрах гэсэн санаархал хуулийн салбарыг хөдөлгөөнд оруулжээ.
Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн шаардлага хангасан хүнийг УИХ-тай зөвшилцөөд томилох юм.
М.ЯЛАЛТ