Сурагчдын амралтыг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2014.12.07-нд нийтлэгдсэн

Сурагчдын амралтыг сунгажээ

-Бага ангийн сурагчид нэг сар тав хоног амарна-

Өвлийн улиралд ханиад томуу ихээр тархаж, бага насны хүүхдүүд өвчилж, хичээл завсардахад хүрдэг. Тиймээс 2012 онд БШУ-ны сайд Л.Гантөмөр тушаал гаргаж, бага ангийн сурагчдын өвлийн амралтыг сунгасан байна.

Энэ жилийн хувьд, ерөнхий боловсролын  сургуулийн бага ангийн сурагчдын II улирлын амралт энэ сарын 20-оос эхэлнэ. Бага ангийхныг II улиралд зургаан  долоо хоног хичээллүүлж, таван долоо хоног амрахаар хичээлийн жилийн бүтцийг баталжээ. Харин  дунд, ахлах ангийн сурагчид энэ сарын 26-наас амрах  юм байна. Харин хөдөө орон  нутгийн сурагчид мал төллөх  үеэр буюу III улирлаар хотын сурагчдаас  нэг долоо хоног илүү амардаг тул энэ улиралд дунд ангийнхан хоёр долоо хоног, ахлах ангийнхан нэг долоо хоног амрах юм байна.

Амралтын хуваарь

Нийслэлд

  • Бага анги: XII.20-I.26
  • Дунд: I.03-I.26
  • Ахлах: I.10-I.26

Хөдөө орон нутагт

  • Бага: I.10-II.09
  • Дунд: I.26-II.09
  • Ахлах: I.31-II.09

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж