МИАТ шинэ онгоцтой боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

МИАТ шинэ онгоцтой боллоо

МИАТ компани өнөөдөр өглөө “Боинг 767-300” загварын шинэ онгоцоо хүлээж авлаа. Тус онгоцыг 1996 оны наймдугаар сард АНУ-ын “Боинг” компанид үйлдвэрлэжээ. МИАТ уг онгоцыг 2013 он хүртэл ашиглахаар АНУ-ын “Air lease” корпорациас хуурай түрээсийн нөхцөлөөр авч байгаа аж. Агаарт 380841 цагийг өнгөрөөж 18125 удаа нислэг үйлдсэн хөлөг энгийн 245, бизнес зэрэглэлийн 18 суудалтай юм байна. Эл онгоц Улаанбаатараас хөөрч, замдаа буулт хийлгүй Европын аль ч хот руу шууд нислэг хийх чадвартай аж.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж