Манай үеийн хамгийн өндөр цалин хөлстэй тамирчин маань мөнгийг бишрэн тоолж, зарж, олж, үзүүлж, зургийг нь дарах маш дуртай. Флойдын мөнгөтэйгээ харилцсан 10 зураглал.
Флойд казинод азаа үзэхдээ 75 000$ долларыг зориулахад бэлэн. Бусад нь алдаад байдаг. Харин Мэйвезер оноогоор хожиж байх юм.
100$ тоглоомын эхлэл. "Бид хамгийн багаас эхлээд одоо дээр нь гараад байна» гэж рэп хөгжмийн сонгодгийн үгээр Флойд азаа тайлбарлав. Доорх зураг дээр түүний хожсон хоолны мөнгө.
4800$ нь Кристалл дарсны дундаж зарлага. Google тодруулснаар нэг лонх дарсны дундаж үнэ нь 1200$. Тэгэхлээр Флойд оройдоо дөрвөн мянгын шингэнийг хэргэлдэг болж таарав.
3500$ бол гэр бүлийн хүчирхийлэлдээ төлсөн торгууль. Өөрөө хэргээ хүлээн зөвшөөрч торгуулиа өгснөөс гадна 63 хоногийг торны цаана өнгөрөөсөн бокчны тухай доглон нулимастай кино бий.
Боксчны цагийн цуглуулга нь 6 400 000$ доллараар үнэлэгдэнэ. Дашрамд сануулахад, хэн нэгэн “жаргалтай хүмүүс цаг хардаггүй” гэсэн байгаа.
400 000$ доллар нь рэпчин 50 cent-тай хамтарсан зураг авалтын орчин юм. Тэд хэзээ нэгэн цагт найз нөхөд байлаа. Дараа нь Флойд түүнгээр бүсээ зөөлгөх ухааны юм хэлээд холдоцгоожээ.
Нэг минутын түүний бокс 1 450 000$ долларын үнэтэй. 105 000 000$ ийм орлоготойгоор Мэйвезер 2013 оны хамгийн өндөр шан хөлстэй тамирчдын жагсаалтыг толгойлсон байлаа. Жилд хоёр тоглолт хийж түүнд 36 минутыг цэвэрээр зарцуулсан байв. Тэгэхлээр минут бүр үнэтэй байлгүй яах билээ.
5 900 000$ доллар бол Майамийн бооцооны конторт Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглолтод тавьсан мөнгө. Флойд боозоонд гар татдаггүй.
100$ долларын дэвсгэрт Флойдын хэрэглээнд байнга ашигладдаг мөнгө. Энэ номиналын зургийг дарж суух дуртай. Заримдаа шатаана, заримдаа чихэвчээ бүрнэ. Цацаад хаях нь наад захын хэрэг.
250 000$ долларыг охиндоо нэг удаа бэлэг авахад тэр нэгэн гоёл чимэглэлийн дэлгүүрт зарж байлаа.
605 000$ доллараар өөрийн тоглолтын тасалбарыг авсан юм. Өөрийг нь тасалбаргүй оруулах байсан биз. Харин тэр найз нартаа л тасалбар авчээ.
40 000 000$ доллараар түүний хувийн онгоц үнэлэгдсэн байгаа.
100 000$ долларыг буяны үйлст зориулав. Хөхний хавдартай хүмүүст туслах санд тэр мөнгийг боксчин маань өгчээ. Хэдэн зуун саяаар олдог хүнд 100 мянга нь өчүүхэн юм даа.
1 100 000$ бол Бугатти машиных нь үнэ. Олон машины нэг нь ийм үнэтэй. Харин түүнд америк машин байхгүй.
420 000 000$ карьертаа хийсэн мөнгө нь.
Ш.МЯГМАР