Өдөр бүр ямар их хэмжээний сахар таны организмд орж ирдгийг та мэдэх үү? Диет барьж, хэрэглээнээс амттан, шоколад, хийжүүлсэн ундааг хассан байгаа ч гэсэн. Бодит аюул хаана нуугдсаныг олох гээд үзэцгээе.
Төсөөлж буйгаасаа илүүтэйгээр та сахароза хэрэглэж байгаа нь тодорхой. Сахароза, буюу энгийнхээр хэлбэл сахар хүнсний бүхий л бүтээгдэхүүнд байдаг ба амьдрах тонус, организмын тэнцвэрийг эвдлэн сүйтгэж жин нэмдэг.
Сахар хэтрүүлэн хэрэглэх нь өөхлүүлж, хоолны дур хөдөлгөн хэт ховдуулдэг, сахарын шижингийн хоёрдугаар үеийг үүсгэх болон цусны даралтыг нэмэгдүүлж, зүрх судасны өвчин гаргах эрсдлийг сахар авчирдаг. Хүн дундажаар 700 грамм сахар хэрэглэж байгаа нь 140 цайны халбага гэсэн үг юм. Хүний организм тийм хэмжээний зөвхөн талыг нь боловсруулах чадвартайг мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэчилсэн зөвлөмжөөр, хоногийн хэрэглээний бүх илчлэгээр сахарын 5 хувийг хасахыг зөвлөжээ. Эмэгтэйчүүдийн хувьд тэр нь өдөрт 5−6 цайны халбага (20−24 грамм), долоо хоногт 35−43 цайны халбага (140−172 грамм) гэсэн үг юм.
Гэтэл асуудлын гол нь энд тэндгүй байгаа “нууц сахарт” л байгаа. Тэр нь Coca-Cola, пончикууд, чихэр мэтийн зүйлээс хол бай гэсэн үг биш. Сахарозаг хэрэглээнээсээ хасахын тулд гүнзгий харах хэрэгтэй. Тэр нь бидний хэрэглээний бүх хүнсэнд байгаа. Будаанууд, жимсний ундаа, хатаасан жимс, консервлагдсан бүтээгдэхүүнүүд, мюсли, жимсний хольцтой йогурт, снэки, дэлгүүрийн соусууд, кетчуп, Майонез, талх, сүү, шөл, салатын дрессинг зэрэг бол гжагсаалтын зөвхөн өнгөц хэсэг. “Тослоггүй”, “диетийн” гэж бүтээгдэхүүнээ нэрлэдэг үйлдвэрлэгч нар тослогыг сахараар сольсон байдгийг мартаж үл болно. Үйлдвэрлэгч нар реклам, түрэмгий маркетингээр тэднийгээ эрүүл хүнс гэж бидэнд хэлж байдаг. Энд анхаарах хэрэгтэй.
Энэ бүгдийг сонслоо гээд бүхнээс татгалз гэсэн үг биш. Хамгийн гол нь барааны шогшигыг уншиж сурах хэрэгтэй юм. Та түүнийг уншаард сурчихсан цагт “сахароза” гэдэг үгний оронд глюкоза, фруктоза, мальтоза (аму соёолжийн сахар), цагаан будааны, эрдэнэ шишийн сироп, лактитол, патока гэх мэтийн ганган үгээр оруулсныг ойлгож болно. Шогшигийг уншаад сурах нь таны хүнсний сагсыг ашиг тустай болгох анхны алхам юм.
Ш.МЯГМАР