Өнөөдөр Х.Цагаанбаатар тэргүүтэй таван бөх барилдана

Хуучирсан мэдээ: 2014.12.06-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Х.Цагаанбаатар тэргүүтэй таван бөх барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооны 2014 оны хамгийн сүүлийн тэмцээн болох “Токиогийн Их дуулга” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус тэмцээнд 72 орны шилдэг тамирчид өрсөлдөх бол манай улсын шилдэг жүдочдоос бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох аж. Эхний өдөр манай бөхчүүд хэсгийн барилдаанд ялагдаж ямар нэгэн медаль хүртээгүй.

Өнөөдөр 73 кг жинд дэлхийн аварга Х.Цагаанбаатар, 81 кг жинд О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, эмэгтэй 62 кг жинд Ц.Мөнхзаяа, 52 кг жинд А.Цолмон, 70 кг жинд Ц.Наранжаргал нар барилдана.

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж