Чингисийн талбайд Алунгоо эхийн хөшөө босгоно

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Чингисийн талбайд Алунгоо эхийн хөшөө босгоно

Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын хэмжээнд энэ жил шинээр 1,4 км асфальт бетон зам барьж, хажуугаар нь хайс, гэрэлтүүлэг бий болгохоор төлөвлөсөн байна. Тэмүжингийн болон төв гудамжинд 8-10 метр өндөр гэрэлтүүлэг, төв цэцэрлэг болон зарим хэсгүүдэд гэрлэн чимэглэл, туузан гэрэлтүүлэг тавих юм байна. Мөн  замын уулзварт гэрлэн дохио байрлуулж, ногоон байгууламжийг сэргээн, хотын орох хэсэгт шинээр гантиг чулуун хаалга, Өндөрхаан хотын билэгдлийн самбар байгуулах, Чингисийн талбайд Алунгоо эхийн хүрэл хөшөө бүхий цогцолбор барих, хотын төв болон захад байгуулсан цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур, хөл бөмбөгийн болон спорт тоглоомын талбай байгуулах юм байна. Түүнчлэн  тус хотод гэр бүлийн хэрэгцээнд шинээр өмчлүүлсэн Баянмөнх болон Булаг багийн нутагт цахилгааны шугам татаж эхэлжээ. 

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж