Мэдээлэл, харилцаа холбооны зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Мэдээлэл, харилцаа холбооны зөвлөгөөн болно

Монгол Улсад Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжөөд 90 жил болж буй бөгөөд энэ хүрээнд өнөөдөр Төрийн ордонд улсын зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганд гадаад, дотоодын 800 гаруй төлөөлөгч оролцож,  Мэдээлэл, харилцаа холбооны салбарын талаар төрөөс 2021 он хүртэл баримтлах бодлогын чиглэл болон бусад асуудлыг хэлэлцэх юм. Мөн энэ удаагийн улсын зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэлэх юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж