Хөдөлмөр халамжийн сангийн 836 сая төгрөгийг хэн идэв

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр халамжийн сангийн 836 сая төгрөгийг хэн идэв

Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих жилд зориулсан ажлын байр бий болгох, хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалтыг Мэргэжлийн хянал­тын
ерөнхий газраас шалгажээ. Хөдөлмөр эрх­лэлтийг дэмжинэ гэсэн мөртлөө яг
ажлын байртай больё, жижиг үйлдвэрлэл, бизнес эрхлэе гэсэн хүмүүст мөнгө
нь олддоггүй гэсэн гомдол энэ шалгалтаар баталгаажив. Шалгалтын
комиссынхон өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш 21 хоногийн турш шалгаад
хариуцаж байгаа албатууд нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөнд
зохицуулалт огт хийдэггүй, төсөвлөсөн мөнгө нь эзэндээ хүрдэггүй, төрийн
мөнгийг зүгээр урсгаж бай­на гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Арга ч
үгүй юм. Зөвхөн энэ шалгалтаар 836,2 сая төгрөгний зөрчил илрүүлжээ.
Зөвхөн Нийгмийн халам­жийн санд 2008-2010 оны ажлыг л шалгаад шүү дээ.

Уг
нь хуулиндаа Нийслэл орон нутгийн халамж үйлчилгээний хэлтсүүд хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг бусад зориулалтаар ашиглахыг
хориглоно /“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн 15 дугаар зүйлийн
15,3 дахь заалт/ гэсэн заалт байдаг.  Гэтэл зээл авья гэсэн иргэдэд
олддоггүй мөнгийг хариуцсан сангийнхан нь харин үндсэн болон эргэлтийн
хөрөнгө бэлтгэх, түлш шатахуун авах зэргээр зориулалтын бус зүйлд
зарцуулж байжээ.

Тухайлбал,  Хэнтий аймаг тус сангийн хөрөнгөөр
үндсэн болон эргэлтийн хөрөнгө худалдан авах, албан томилолт олгох,
даатгалын хураамж төлөх, шатахуун авах зэрэгт 24,8 сая төгрөг, мөн 2008,
2009 онд Өндөрхаан сургалтын төв болон Бизнесийн хөгжлийг дэмжих төвийн
данснаас зарцуулалтын баримтгүйгээр нярав, жолооч, сахиул, засварчин,
тогооч зэрэг хүмүүсээр 128,5 сая төгрөгийг бэлнээр гаргуулан авчээ.

Булган
аймгийн сангийн мөнгөнөөс 2008 34,1 сая төгрөг, 2009 онд 16,7 сая
төгрөг нийт 50,8 сая төгрөг хувийн хэрэггүй буюу бичиг баримтыг бүрэн
бүрдүүлэлгүйгээр олгосон. Мөн сангаас улирал тутам олгох тусламжийг
мөнгөнөөс 2008 34,1 сая төгрөг, 2009 онд 16,7 сая төгрөг нийт 50,8 сая
төгрөг олгосон. Мөн сангаас улирал тутам олгох тусламжийг тухайн жилд
олговол зохих дүнгээс 18,1 сая төгрөг илүү олгож байжээ. 

Монгол
Улсад хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж иргэдийг ажилтай, байнгын
орлогын эх үүсвэртэй болгоход Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан чухал үүрэг
гүйцэтгэж байна гэж албаны хүмүүс үзэж байгаа ч байдал таны, миний
хүссэн шиг биш байгаа нь дээрх жишээнээс харагдаж байгаа биз ээ. Аргаа
барахдаа МХЕГ-ын дарга Р.Содхүү “Энэ байдлаар цаашид хэний халаасанд
хэдэн төгрөг орохыг бид таашгүй. Тиймээс энэ удаагийн шалгалтаар илэрсэн
зөрчлийг тухай бүрт нь арилгаж мэргэжлийн хяналтын ерөнхий газар хатуу
хяналттай ажиллах хэрэгтэй. Мөн хөдөлмөр халамжийн газрынхан ч хамтран
ажиллаж, төрөөс олгож буй тусламжийг жинхэнэ хэрэгтэй хүнд нь хүргэх нь
бидний үүрэг” гэж үүрэгджээ.

Иргэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
сангийн зээл авах сонирхол их байгаа ч банкнаас тавьж буй шаардлага
өндөр, барьцаа шаарддаг, зээлийн хугацаа богино, хүү өндөр байгаагаас
ажлын байр нэмэгдүүлэх зээлийн зориулалт алдагдаж банк, банк бус
санхүүгийн байгууллагуудын зээлийн эх үүсвэрийг тэтгэсэн, тэдний ашгийг
нэмэгдүүлэх арга хэрэгсэл болж хувирсан нь нуух зүйл биш. Орон нутагт
бол дарга нар, тэдний хамаатан садангийн түрүүвчийг зузаатгадаг ажил
болсон.  Зарим банк бус санхүүгийн байгууллага тухайлбал, “Дэлгэр
экспресс” ББСБ 2004 онд 60,0 сая төгрөгийг жижиг зээлийн зориулалтаар
аваад зээлийн үлдэгдэл 47,5 сая төгрөгийг тус санд төвлөрүүлээгүй 5-6
жил “хав дарчихжээ”. Энэ хугацаанд юу гэж мөнгийг зүгээр “дараад” байх
билээ. Зээлийн эргэлтдээ оруулаад чамгүй ашиг олсон байж ч болох. Гэтэл
жинхэнэ ажил хийж байгаа хүмүүст нь зээл олдохгүй байгаа нь үнэн.

Иргэдэд
зориулсан энэ мэтээр эзнээ олохгүй төөрч явна. Үнэндээ хэдэн дарга
нарын халаасыг бөндийлгөөд өнгөрч байгаа бус уу. Магадгүй таны, бидний
авах мөнгө одоо ч хэн нэгний халаасанд орж байгааг үгүйсгэхгүй. Салбар
хариуцсан сайдаа нэг юм бодно байгаа. Хамгийн гол иргэд зүгээр мөнгө
авья гээгүй, ажлын байр, амьжиргааны төвшингөө дээшлүүлээд буцаагаад л
төлөх мөнгө. Энэ мөнгө эзэддээ хүрч чадвал ажилгүй, ядуу гэх эгнээнээс
цөөхөн ч гэсэн хүн хасагдаж, та нарын бий болгож чадахгүй байгаа ажлын
байр бага ч болов нэмэгдэх бус уу.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж