Нью-Йоркт хэдэн мянган хүн зам хаав

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Нью-Йоркт хэдэн мянган хүн зам хаав

AP Photo/ Julio Cortez

 

Нью-Йорк хотын гудамжнаа пүрэв гаригийн өглөө эсэргүүцэл хийсэн хүмүүс хотын хэд хэдэн гудамжны хөдөлгөөнийг хаасны улмаас хотын төвд түгжрэл үүсэв. Эсэргүүцэгчдээс 83 хүнийг барин саатуулсан байна.

 

Ардын шүүгчид хууль бусаар тамхи зарж байсан өнгөт арьстан Эрик Гарнер гэдэг  тарган багтраатай хүнийг барин саатуулахаар боймлосон нь аминд хүрсэн ч  цагдаагийн офицер Дэниэл Панталеог  хэрэгт татахгүй шийдвэр гаргасны дараа уг эсэргүүцэлийн ажиллагааг хийжээ.

 

Хэвлэлийн мэдээгээр өмнөх орой нь Рокфеллерийн төвд зул сарын сүлд модны гэрэл асаах ёслолыг саатуулах оролдлого гарсан байв. Шөнө дундын үеэр хотын хэд хэдэн гудамжны хөдөлгөөнд саад учруулсан ажиллагааны дараа 1000 орчим жагсагчид Бруклины гүүрээр марш хийлээ. Линкольны туннелийг тэд хаасан байв.

 

Эсэргүүцлийн ажиллагаа тайван болж байна.

 

AP Photo/ Jaime Holguin

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж