УИХ-ын Эдийн засгийн
байнгын хорооны өчигдрийн
хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. Олон улсын тендер шалгаруулалтын
дүнд Лондонгийн хөрөнгийн бирж шалгарч,
Монголын хөрөнгийн
биржийн үйл ажиллагааг олон
улсын өмнө
хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэхээр
болсон. Үүний тулд Хөрөнгийн
биржийн үйл ажиллагааны
зардалд Засгийн газраас баталгаа гаргуулан арилжааны банкуудаас 14,2 тэрбум төгрөгийн
санхүүжилт хийгээд байгаа. Харин энэ мөнгийг
УИХ-ын зарим гишүүд
“үргүй
зардал” хэмээн нэрлэж байна. Тухайлбал, “Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг дэлхийн томоохон хөрөнгийн биржийн адил арилжаа хийх хэмжээнд хүргэхийн тулд ТӨХ болон холбогдох хүмүүс боломжит гарцыг эрэлхийлсэнгүй. Манай
хөрөнгийн
биржийн үйл ажиллагааг
сайжруулаад өг, бид мөнгө
өгье” гэсэн болхи зарчмаар ажилаад байна гэж УИХ-ын
гишүүн Ц.Цэнгэл нарын гишүүд шүүмжилсэн.
Харин олон улсын тендер
шалгаруулалтын дүнд
Лондонгийн хөрөнгийн бирж шалгарч, Монголын хөрөнгийн
биржийн үйл ажиллагааг олон улсын төвшинд
хүргэхээ амласан ч 14.2 сая ам.долларыг Монголын
талаас гаргахгүйгээр энэ ажил
урагшаа явах боломжгүй
гэдгийг Засгийн газар болон ТӨХ
хэлж байгаа. Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах хүрээнд
Засгийн газар баталгаа гарган
арилжааны зургаан банкуудаас гурван жилийн хугацаатай, жилийн 6,5 хувийн хүүтэй зээл авсан байна. Монголын хөрөнгийн
биржийн гүйцэтгэх захирал
Х.Алтайгийн хэлснээр Засгийн газрын тэмдэглэлд 14.2 сая ам.долларын зээлийг төсвийн тодотгол хийх үеэр төсөвт
суулгахыг Сангийн сайдад даалгасан. Мөн
Монголын хөрөнгийн биржийн хувьд дээрх зээлийг эргүүлэн төлөх бололцоогүй.
Гэхдээ гурван жилийн дараагаас санхүүгийн
хувьд сайжрах дүр зураг харагдаж
байгаа гэсэн хариулт өглөө.
Үүнээс гадна яригдсан бас нэг асуудал нь 1990 оны үед үйл
ажиллагаа явуулж байсан цөөнгүй хувьцаат компанийн хувьцаа Хөрөнгийн
бирж дээр төвлөрч арилжаанд орсон. Эдгээр компанийн хувьцаа өнөөгийн
байдлаар арилжаанд орж байгаа эсэх талаар гишүүд Хөрөнгийн биржийн удирдлагуудаас тодруулсан. Хөрөнгийн биржийн хувьд ч
өнөөдөр 1990 онд байршиж байсан хувьцаа жинхэнэ асуудал үүсгэх болжээ. Учир нь тухайн үед үйл
ажиллагаа явуулж байсан зарим хувьцаат компани дампуурсан байдаг. Гэтэл иргэд
тухайн үед эзэмшиж байсан
хувьцаагаа авахаар ирэх болжээ. Мөн
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ хэзээ тодорхой болох талаар гишүүд асуув. Харин энэ асуудалд Санхүүгийн зохицуулах хороо анхаарал хандуулж байгаа бөгөөд
ТӨХ хувьцааны нэрлэсэн үнийг энэ
онд багтааж тогтоохоор ажиллаж байгаа
гэлээ. Гэвч МХБ-ийн зүгээс тус хувьцааг иргэдэд тараасны дараа хоёр дахь
зах зээл бий болж, хувьцааны үнэ
тодорхой болно гэсэн юм.
Иргэн бүрт эзэмшүүлэхээр
зэхэж буй “Эрдэнэс Тавантолгой”-н 536 ширхэг хувьцаанаас гадна “Тавантолгой Транс”, “Энержи ресурс”, “Дайцику” компаниудын
эзэмшиж байгаа талбайгаас нэмж хувьцаа эзэмших ёстой гэж үзэж буйгаа гишүүд хэллээ. Эдгээр ордын нөөцийг
улсын төсвөөр хайгуул хийж тогтоосон аж. Тийм учир тухайн
ордуудыг цөөн хүн эзэмших ёсгүй
хэмээн гишүүд үзлээ.
Мөн 2010
онд “Тавантолгой Транс”-ийн хувьцаа нэг ширхэг нь 1.5 сая төгрөгт хүрч байсан. Хувьцааны үнэ 1,5 саяд хүрэх
болсон шалтгаан нь өөрсдөө худалдан авч үнийн хөөрөгдөл үүсгэсэн гэв. Өнөөгийн
байдлаар тус компанийн нэг ширхэг хувьцаа 50 хувь буурсан байна. Тиймээс СЗХ-ны
зүгээс
хувьцааны бодит үнийг тогтоохоор ажиллаж байгаа гэв. Ингэхийн тулд
компанийн жилийн эцсийн тайланг нь шалгаж, нээлттэй болгох асуудал чухал байна
гэсэн тайлбарыг ч СЗХ-ны дарга Д.Баярсайхан хэллээ.
б.алтансҮх