ХАА-н биржийн тухай хуулийн төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

ХАА-н биржийн тухай хуулийн төслийг дэмжив

УИХ-ын
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн
хуралдаанаар  Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай
хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай
хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын
тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг анхны
хэлэлцүүлэгт бэлтгэсэн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Байнгын хорооны гишүүдэд
танилцуулга хийв.

Гишүүдийн зүгээс хөдөө аж ахуйн бирж байгуулах
асуудал нь цагаа олсон оновчтой асуудал мөн эсэхийг асууж, биржийн үйл
ажиллагаанд төрийн зүгээс хэтэрхий их оролцож, бирж дээр зарагдах бараа
бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьж байгаа юм биш үү гэсэн шүүмжлэлийг
хэлсэн. Ченж буюу брокерийн үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс төрийн ямар ч
оролцоогүй үйл ажиллагаагаа явуулж болоод байхад гэсэн тайлбарыг ч тэд
дагууллаа. Эцэст нь гишүүд хөдөө аж ахуйн бирж байгуулахдаа эхлээд
хоршооны үйл ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг хэлээд хуулийн
төслийг чуулганы хуралдаанд оруулахыг дэмжив.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж