НҮБ-аас жил бүр тэмдэглэдэг Авлигын эсрэг олон улсын өдөр, Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Улсын Драмын эрдмийн театрт хүний эрхийн сэдэвт бэсрэг жүжгүүдийн тоглолт болно.
“Том ах”, “Хожимдоогүй”, “СОЧИ”, “Эцсийн шийдвэр” жүжгийг авлига, ашиг сонирхлын зөрчил, хүний наймааны асуудал, сэтгүүлч, төрийн албан тушаалтан, мөрдөн байцаагчийн жишээн дээр үндэслэн бичсэн юм.
Тасалбарын үнэ 6000 төгрөг бөгөөд орлогыг дараагийн хүний эрхийн сэдэвт уран бүтээлд зарцуулна.Бэсрэг жүжгүүдийг театрын үзвэрийн нэг төрөл болох тавилттай уншлага хэлбэрээр тоглоно. Тавилттай уншлага (staged reading) гэдэг нь аливаа жүжгийн зохиолд зориулан тайз засахгүй, тусгай хувцах өмсөхгүй, харин зөвхөн гэрэл, хөгжим ашиглан жүжиглэлтэд анхаардаг театрын үзвэрийн нэг хэлбэр юм.
“Том ах”, “Хожимдоогүй”, “СОЧИ”, “Эцсийн шийдвэр” жүжгийг авлига, ашиг сонирхлын зөрчил, хүний наймааны асуудал, сэтгүүлч, төрийн албан тушаалтан, мөрдөн байцаагчийн жишээн дээр үндэслэн бичсэн юм.
СОЧИ
“Ашиг сонирхлын зөрчил таныг хаана хүргэх вэ?”
Зохиолч: С.Энхцэцэг, Б.Хишигсайхан, Б.Батзориг
Найруулагч: УГЗ Ч.Найдандорж
ХОЖИМДООГҮЙ
“Хэн байх нь хамаагүй, зорилго сэтгэл нэгдэж чадвал хэзээ ч хожимдохгүй…”
Зохиолч: Б.Батзориг, С.Сумъяа, М.Сүхбаатар
Найруулагч: СТА Ч.Түвшин
ЭЦСИЙН ШИЙДВЭР
Шударга хөдөлмөрөөрөө сайхан амьдрах боломжтой бол хэн ч төрсөн нутгаа орхихгүй.
Зохиолч: Б.Онон, Б.Хишигсайхан
Найруулагч: Төрийн Соёрхолт Н.Наранбаатар
ТОМ АХ
Хүний нандин чанар ухаарал сэхээрлийн учиг дээр оршино
Зохиолч: Т.Бум-Эрдэнэ, П.Одгэрэл, Д.Амарсайхан, Б.Сайнбилэг
Найруулагч: СТА Э.Ёндоншарав
Глоб Интернэшнл төв
Холбоо барих: 324764, 324627, 99193327, 99170361