“Монгол, Вьетнамын харилцааны 60 жил” номын хуудаснаа

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

“Монгол, Вьетнамын харилцааны 60 жил” номын хуудаснаа

Монгол, Вьетнам хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх ухааны академи, БНСВУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академи хамтран өнгөрсөн 60 жилийн хугацааны харилцааны үйл явдлыг багтаасан ном гаргалаа.

Ингэхдээ түүхэн болон олон улс судлалын талаас нь шинжлэн, хоёр орны ард түмэнд харилцаа, хамтын ажиллагааны талаар бодит мэдээлэл өгөх, сурталчлан таниулах, эрдэм шинжилгээ, сургалт, сурталчилгааны практик эргэлтэд оруулах гол зорилгоор “Монгол-Вьетнамын харилцааны 60 жил” сэдэвт хамтын бүтээлийг хэвлүүлжээ.

Уг бүтээлд Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, “Вьетнам судлалын төв”, БНСВУ-ын Нийгмийн ШУА-ийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд номыг монгол, вьетнам хоёр хэлээр тус бүр нэг боть буюу нийтдээ хоёр боть хэлбэрээр гаргасан байна. Манай талаас ОУСХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Цэнгэллхам, вьетнам судлаач С.Дашцэвэл, докторант Б.Гантуяа нар голлон ажиллаж, Вьетнамын Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн захирал Чан Куанг Минь тэргүүтэй эрдэмтэд хамтарчээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж