УИХ-ын өчигдрийн хуралдаанаар шинэ Засгийн бүтцийг баталснаар Ч.Сайханбилэгийн танхим 15 яам, 19 сайдтай ажиллахаар болоод байгаа билээ.
Үүнээс дөрвөн яам ерөнхий чиг үүргийнх байна
1. Гадаад хэргийн яам
2. Сангийн яам,
3. Хууль зүйн яам
4. Байгаль орчин, аялал жуучлалын яам
Чиглэлийн яамд
5. Аж үйлдвэрийн яам
6. Барилга, хот байгуулалтын яам
7. Батлан хамгаалах яам
8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
9. Зам, тээврийн яам
10. Уул уурхайн яам
11. Хөдөлмөрийн яам
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
14. Хүнс, хөдөө аж ахуйн яам
15. Эрчим хүчний яам
16. Эрүүл мэнд, спортын яам
Одоогоор сайд нарын нэрс дараах хувилбартайгаар яригдаж байгаа Засгийн сайдуудыг өнөөдөр ажлын цаг дуусахаас өмнө УИХ-д өргөн мэдүүлэх ёстой.
АН-д оногдох яам
1. ЗГХЭГ-ын дарга: Я.Санжмятав, С.Баярцогт
2. Хууль зүйн сайд: Д.Дорлигжав
3. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд: С.Эрдэнэ
4. Зам тээврийн сайд: А.Гансүх
5. Аж үйлдвэрийн сайд: Д.Эрдэнэбат
6. Уул уурхайн сайд: Р.Жигжид
7. Батлан хамгаалахын сайд: Д.Бат-Эрдэнэ
8. Гадаад харилцааны сайд: Л.Пүрэвсүрэн
9. Боловсрол, шинжлэх ухааны сайд: Л.Гантөмөр, Ц.Оюундарь
МАН-д оногдох яам
1. Шадар сайд: У.Хүрэлсүх, С.Бямбацогт
2. Сангийн сайд: Ж.Эрдэнэбат
3. Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд: Д.Оюунхорол
4. Хөдөлмөрийн яам: Д.Цогтбаатар
5. Хүнс, хөдөө аж ахуйн яам: Т.Гантулга
6. Барилга хот байгуулалтын сайд: Н.Төмөрхүү
“Шударга ёс эвсэл”-д оногдох яам
1. Монгол Улсын сайд: М.Энхсайхан /МҮАН/
2. Эрчим хүч- ?
3. Эрүүл мэнд, спортын сайд: Л.Жамбалжав
Ж.ЭРХЭС