Ж.Батзандан: Эцэст нь үнэнд гүйцэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Эцэст нь үнэнд гүйцэгдлээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхий сайдын өчигдрийн хийсэн дуулиант мэдэгдэлтэй санал
 
 
нэг, дэмжиж байгаа гэнэ. Ж.Батзандан "Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Үүнийг бид сайшаан дэмжиж хүлээн авч байна. УИХ-ын гишүүний хувьд данхар, үрэлгэн захиргааны бүтэцдээ өөрчлөлт оруулаач гэдэг шаардлагыг жил зургаан сарын өмнө Ерөнхий сайдад амаар болон бичгээр хүргүүлж байсан. Жил зургаан сар асуудлыг шийдэлгүй явж ирсэн. Эцэст нь үнэнд гүйцэгдлээ. Энэ намрын чуулганаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн төдийгүй, захиргааны шинэчлэлийн асуудлыг нухацтай авч үзэх ёстой гэж бодож байгаа" гэв.
 
 
Н.Батаа
 
Эх сурвалж:uls.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж