
АН-ын гишүүд дотроо тэрслүүд тооцогдох хүн гэвэл Ж.Батзандан. Тэрээр сөрөг хүчин гэхээс илүү өөрийн намын нөхдөө шүүмжилж, хариуцлага
тооцохыг шахаж шаарддаг нэгэн. Үүний нэг нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох тухай юм. Түүний нөхдийн хэлж буйгаар МАН-ын гаргасан Н.Батбаяр сайдыг огцруулсах санал санаачлагыг нь намрын чуулганаас эхлэн хүчтэй дэмжиж эхлэх юм байх. Саяхан хүртэл Төрийн ордонд болсон хуралдааны үеэр Н.Батбаяр сайдыг “Ажлаа олигтой хийхгүй байна. Хуралдаа ч суухгүй байна шүү” хэмээн шүүмжлээд авсан сурагтай.
Д.ГЭРЭЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/