“Drama Desk”-ийн хатан хаан

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

“Drama Desk”-ийн хатан хаан

АНУ-ын театрын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Drama Desk” шагнал гардуулах ёслол өнгөрсөн даваа гаригт болж өндөрлөлөө. 56 дахь жилдээ зохион байгуулсан уг ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд театр, тайзны шилдгүүд эрвийхээрээ дэрвийж, байдгаараа гангалж ирсний дотор Том Крузын эхнэр Кейти Холмес бусдаасаа илт содон байв.

“Dawson"s Creek” олон ангит киногоороо олонд алдаршсан Кейти энэ үдэш нил ягаан өнгийн даашинзаар гоёж, ёслолын ажиллагаа эхлэхийн өмнө үүдний танхимд хурсан зочдын мэндийг эрж, шилдгийн шилдэг тавилтыг таамаглан хүлээж байсан нь хэн бүхний харцыг булааж байжээ. Харин шагнал гардуулах ёслол ид өрнөж, танхим дотор буцлах нь холгүй байсан уур амьсгал, арга хэмжээ төгсөхөд жаахан ч болтугай сэрүүцэх агшинд Кейти Флоридад ажилладаг халамжит нөхөр дээрээ зочлоод үдээс хойш нь нисдэг тэргээрээ гэрийн зүг одсон байна. 

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж