УИХ-ын гишүүн Ж.Батзандан уурхайчидтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан уурхайчидтай уулзлаа

Налайх дүүрэгт Нийслэлийн Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн яам, Уул уурхайн аврах алба зэргээс бүрдсэн 33 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн баг 03-р сарын 06 ны өдрөөс эхлэн ажилсан. Налайхын нүүрсний ордын аюулгүй байдлыг хангах, хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг цэгцлэх талаар авах арга хэмжээг хэлэлцээд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй уурхайн ам, цооногт оны эхний улиралд багтаан шалгалт явуулахыг даалгасан.
 
Гэвч Налайхын бүх уурхайг дээр дурьдсан зүйлүүдийг хангаагүйн улмаас 186 уурхайг хаасан бөгөөд уурхайчид эсэргүүцэн налайх дүүргийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нартай уулзалт хийж уурхайг нээлгэж өгхийг удаа дараа  шаардаж байгаа бөгөөд дүүргийн удирдлагууд бүх уурхайг нээх боломжгүй тодорхой шаардлага хангасан уурхайг нээлгэхийн төлөө ажиллаж байна гэсэн хариулт өгч байна. Уурхай хаасантай холбогдуулаад Налайх дүүрэгт ажилгүйдэлгүй, архидалт ихэсэж зарим сургууль цэцэрлэгүүд нүүрсгүй болсноос үүдээд зогсонги байдалд хүрээд байна. Мөн айл өрхүүд ч түлээний нүүрсгүй болж өндөр үнээр шуудайгаар нүүрс худалдан авч байна. Иймд налайх дүүргийн амьдрал уурхайтайгаа шууд холбоотой учраас 03-р сарын 26 ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Налайх дүүрэгт ирж уурхайчидтай уулзаж тэдний санал бодлыг сонсож цаашид ажлын хэсгийн хамтарсан баг гарган ажиллахаар болж шат дараатай арга хэмжээ авч ажиллана гэдгээ амлаж налайх дүүрэг хөгжихөд илүү боломж гарч ирж байгааг харж байна гэж хэлсэн бөгөөд аюулгүй ажиллагааны дүрэм, журам хангасан хэд хэдэн уурхайг нээж өгхөө амлаж надтай хамт хариуцлага хүлээж чадах хүмүүсийг хамтарч ажиллахыг анхаарууллаа.  УИХ-ын гишүүн Ж.Батзанданд уурхайчид баярлаж талархсанаа болон итгэж найдаж байгаагаа илэрхийллээ.
 
Эх сурвалж: http://nalaikh-ith.ub.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж