МАН Удирдах зөвлөлийн хурлаа хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

МАН Удирдах зөвлөлийн хурлаа хойшлууллаа

МАН удирдах зөвлөлийн хурлаа 10,30 цагт зарлаад байсан ч хойшлуулжээ. Энэ хурлаараа хэнийг сайдад нэр дэвшүүлэхээ ярилцах байсан аж. Шинээр байгуулагдаж буй Шийдлийн Засгийн газар 15 яам, 19 сайдтай ажиллах нь өчигдөр тодорхой болсон. Түүнээс зургаа нь МАН-аас нэр дэвших сайд нар байх юм.

Харин Удирдах зөвлөлийн хурлаа хойшлуулах шийдвэрийг намын дарга М.Энхболд гаргасан гэнэ. Одоогоор УИХ дахь МАН-ын гишүүд чуулганы танхимд ээлж дараагаараа орж ирж байна. 

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж