Хяналтын багцыг барьдаг Оросын Засгийн газар дахиад л хэтэрхий өндөр үнэ хэлэв. Уг компанийн хувьцааны бодит үнэ нь тийм ч өндөр биш. Гэхдээ зарим хөрөнгө оруулагч Засгийн газартай хамтарч ажиллахаас айсан байна. Зарим нь хөгжиж буй эдийн засагтай орнуудын зах зээл дэх хувьцааны үнэ унаснаас болгоомжлов.
“Financial Times”-т мэдээлснээр, «Вертолеты России» компани нийт үнэлгээг 1,8–2,4 тэрбум ам.доллар болно гэж найдаж байжээ. Дундаж дүнгээр компанийн үнэлгээ болон татварын орлого, эдэлгээний зардал зэргээс болж хувьцааг хямд байлгах ёстой. Гэсэн ч тохиромжтой хөрөнгө оруулагч олдсонгүй. Компанийн гол хувьцааг атгагч төрийн мэдлийн «Оборонпром» корпорацийн тэргүүн Андрей Реус “Хэдэн долоо хоногийн турш бид боломжийн гэх хөрөнгө оруулагчидтай ажил хэрэгч уулзалт хийлээ. Цаг хугацаана явцад компанийн үнэлгээ болон манай бизнесийн өсөх ирээдүйд тэднийг татна биз” гэсэн байлаа.
Оросын эрх баригчдын үзэж буйгаар энэ нь амжилт биш, улс орон нь тэртэй тэргүй мөнгөний гачаалд ороод байгаа юм. Орос орон өмнөхийн адил нисэхийн аж үйлдвэрийн салбартаа хүчирхэг хэвээр байна. «Вертолеты России» компанийн санхүүгийн түүх баялаг биш ч удирдлага сайтай гэж салбарын мэргэжилтнүүд үздэг. Энэ холдинг дөнгөж 2007 онд байгуулагдсан. Хөрөнгө оруулалтыг нь хариуцсан Bank of America Merrill Lynch, BNP Paribas ба «ВТБ Капитал» банкууд одоо амжилтгүй ажиллагааныхаа тайланг Москвад илтгэх болох нь дээ.
Russian Helicopters: hard landing