Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Израиль Улсын Элчин сайд Матан Вилнайг 12 дугаар сарын 4-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар тэр дундаа олон улсын байгууллагын чиглэлээр ярилцаж, санал бодлоо солилцов.
Эх сурвалж: www.mfa.gov.mn