Дөчин мянгатын байранд гарсан галыг унтраалаа

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Дөчин мянгатын байранд гарсан галыг унтраалаа

Дөчин мянгатад буюу Их дэлгүүрийн баруун талын байранд өнөөдөр 14.00 цагийн орчимд гал гарч, аврах гал унтраах ангийн алба хаагчид галыг унтраажээ. Нийслэлийн онцгой байдлын газраас “Тус байрны гурван давхрын айлаас гал гарч улмаар дөрвөн давхрын айлын тагт руу гал тархсан байсан. Одоогоор галыг бүрэн унтрааж, гал гарсан шалтгааныг тодруулахаар байна” гэж мэдээллээ.

Сануулахад, өнгөрсөн долдугаар сард Дөчин мянгатын 40, 42, 44-р байрны дээвэр шатаж, иргэдэд багагүй хохирол учирсан бөгөөд галын шалтгаан нөхцлийг одоо болтол тогтоогоогүй байгаа юм.

 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж