Филиппинд сургууль, албан газруудыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Филиппинд сургууль, албан газруудыг хаажээ

Филиппинчүүд ус, хоол хүнсээ базааж, нөөцлөв

 

Номхон далайн хүчит шуурга Филиппинийг чиглэн ирж байгаа тул зүүн болон төв хэсгийн сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээний албан газрууд хаалгаа барьжээ. Түүнчлэн филиппинчүүд өнгөрсөн жилийн Хаян далайн хар шуурганаас сургамж авч, ус, хоол хүнс бусад хэрэгцээтэй эд материалаа нөөцөлж амжсан байна.

Хагупит гэх далайн шуурга ирэх бямба гаригт /ХII.6/ Филиппиний зүүн хэсгийн Самар мужид хүрч ирэх төлөвтэй байгаа. Далайн шуурганы хүч 63 метр/секунд байгаа боловч Филиппинийг дайрахдаа хүч нь нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа ажээ. Филиппиний онцгой байдлын албанаас далайн шуурга дайрах зүүн болон төв хэсгийн мужуудад үер, хөрсний нуралтанд бэлтгэхийг анхааруулжээ. Үүний зэрэгцээ Филиппиний төв хэсгийн Легаспи хотод арванхоёрдугаар сарын 8-9 нд болох Ази, Номхон далайн эргийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) орнуудын албаныхны уулзалтыг Манила хот руу нүүлгэжээ.

 

Хаян далайн шуурганы улмаас Филиппинд өнгөрсөн 2013 онд 6300 гаруй хүн амь үрэгдэн, ор сураггүй болж, дөрвөн сая хүн орон гэргүй болжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж