Балбын гуру Бхакта Кумар Рай Эверестийн оройд 32 цаг болж 27 цагийн турш бясалгал үйлдэн дээд амжилт тогтоолоо. Гучин настай гуругийн шавь нар үүнийг жинхэнэ ид шид гэж үзэж байна.
“Тэнгэрийн зам” шашны урсгалыг үндэслэгч Бхакта Кумар Рай өөрийгөө Бурхан сахиусан дээд гэгээн (Supreme Master Godangel) гэдэг бөгөөд тэрээр 8848 метрийн өндөрт тавдугаар сарын 20-ны өглөө гарчээ. Эврестийн оргилд байхдаа тэрээр 11 цагийн турш л хүчил төрөгч хэрэглэсэн бөгөөд дараагийн өдрийн орой тэрээр бясалгалаа дуусгасан байна. Одоо гуругийн биеийн байдлын талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй байна. Өмнөх дээд амжилтыг нь 1999 онд балба уулчин Бабу Чхири тогтоон оргилд 21 цаг 30 минут болж байсан юм.
Ш.МЯГМАР