Ким Чен Ирийн айлчлалын зорилгын талаар Токиод болсон Өмнөд Солонгос, Хятад, Японы дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын ерөнхий сайд Вэнь Зябао БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Бакад дуулгасан байна. Вэнь Зябаогийн хэлснээр Ким Чен Ир Хятадын эдийн засгийн хөгжлийг ойлгохыг хүсчээ.
Ким өмнө нь Хятадад айлчлах үеэр Хятадын дарга Ху Жиньтао Хойд Солонгост эдийн засгаа илүү чөлөөтэй болгохыг санал болгосон байна. Өдгөө Хойд Солонгос хүнс, эрчим хүчний хомсдолтой байгаа. Ким Чен Ирийн Засгийн газар 2002 онд эдийн засгийн шинэчлэл хийхээр шийдэн улс төрийн хяналтаа алдана гэж айснаас шинэчлэлээ хумижээ. Баасан гаригт эхэлсэн айлчлалынхаа явцад Ким Хятадын экс дарга Зян Зэминтай уулзсан бөгөөд Шанхай ба Бээжинд очин Ху Жиньтаотай уулзах гэнэ.
Уг айлчлал нь Өмнөд Солонгос, Хятад, Японы дээд хэмжээний уулзалтын өмнө болж буйгаараа онцлог. Тэд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар илүү нээлттэй бодлого барихаар шийдээд байгаа юм.